“Ногоон Дэлхийн төлөө” аян

“Ногоон Дэлхийн төлөө” олон улсын аян өнөөдөр дэлхийн 152 улс оронд өрнөж байгаа бөгөөд аяны хүрээнд дэлхий дахинд 16.2 сая мод таригдаж, мод тарих үйлсэд болон үгээгүй ядуурал, өлсөглөгийн эсрэг үгээ хэлэх цугларалтад 116 сая хүн оролцоод байна. Энэ нь ойролцоогоор дэлхийн нийт хүн амын 2.0 хувь хамрагдсан гэсэн үг юм.
“Ногоон Дэлхийн төлөө” аяны хүрээнд Монгол улс 200.000 мод тарих үүрэг амлалт авсанаас 2008 оны 10-р сарын 17-19 нд 4500 гаруй мод, бут сөөгийг 2500 хүний оролцоотой тарьж ургуулсан бөгөөд 2009 оны 5-р сарын 1-22 өдрүүдэд бүх нийтээрээ мод тарина.


АЯНЫГ ДЭМЖИХ ШАЛТГААН

o Дэлхийн дулаарал, цөлжилт, шар шороон шуургыг багасгахын тулд
o Агаарын болон хөрсний бохирдлыг бууруулахын тулд
o Ундны усны хомсдлын эсрэг, цэвэр усны зүй зохистой хэрэглээг сурталчлахын тулд
o Хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй байгалийн гам
шиг гаргахгүй байхын тулд
o Эрүүл цэвэр, ногоон байгаль орчны төлөө, экологийн сүйрлийг зогсоохын тулд
o Мөхөж буй биологийн төрөл зүйлийг аврахын тулд “НОГООН ДЭЛХИЙН ТӨЛӨӨ” аяныг дэмжиж байна.


АЯНД ОРОЛЦОХ ХЭЛБЭР
o Аяны үйл ажиллагаанд хамрагдаж мод тарих буюу ӨӨРИЙН БИЕЭР ОРОЛЦОХ
o Аяны үйл ажиллагааг сурталчлах буюу МЭДЭЭЛЛИЙН ИВЭЭН ТЭТГЭГЧ
o Аяны үйл ажиллагааг удирдах буюуу ЗОХИОН БАЙГУУЛАГЧ
o Аяны үйл ажиллагааг дэмжигч буюу ХАНДИВЛАГЧ хэлбэрээр оролцож болно.
АЯНЫ ХАНДИВЫН ДАНС
ХААН Банк “НОГООН ДЭЛХИЙН ТӨЛӨӨ”
500 346 9701 /төгрөгийн/ 500 346 9712 /ам.долларын/
АЯНЫ ЗОХИОН БАЙГУУЛАГЧИЙН ХАЯГ
Утас/факс 976-11-304196, 98095588, 99808865, 88777755
Э_Шуудан: mgesuta08mongolia@gmail.com

Эх бичлэг: БизНэтворк.Мн

Цааш нь түгээгээрэй:
This entry was posted in Сайтын мэдээ. Bookmark the permalink.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *