
Дэлхийн дээр эцэг эхгүй, орон гэргүй маш олон хүүхэд байна. Тэдний нэгэн хэсэг болсон “Эрдэм” төвийн 30-аад хүүхдүүдэд зориулан хандив цуглуулах аянг МинийКлубын зүгээс зохион байгуулж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл болон хэлэлцүүлгийг дараах холбоос руу орж үзнэ үү:
http://miniiclub.dusal.net/forum/index.php?topic=180.msg3454#msg3454
Товчхондоо бол, та хэрхэн оролцож болох вэ гэвэл өөрт буй хэрэглэгдэхгүй болсон зүйлсээ, хүүхдүүд хичээл номондоо хэрэглэж болохоор зүйлсийг хандивлах юм. Үүнд ном дэвтэр, бал харандаа, хувцас хунар гээд юу ч байж болно. Мөн мөнгөн хандив “чөлөөтэй” шүү :P
Эрдэм төв нь 7-15 насны 26 хүүхдийн орон байр, гэр-сургууль болдог бөгөөд Японы “Э*”(мартчиж) гоо сайхны компаний хөрөнгө оруулалттай ТББ юм байна. Ханын материалд байдаг ба ойролцоох 9-р сургуульд хүүхдүүд суралцдаг. Байнгын 10 орчим ажилтантай. Барилгыг нь багцаалбал багахан цэцэрлэгийн хэмжээтэй дан байшин. Урьд нь гадны хөрөнгө оруулагчид болон Н.Э ерөнхийлөгч, би-экс гээд олны таньж мэддэг хүмүүс ирж байсан зураг харагдана лээ. Зуны цагт Батсүмбэрийн хөгшчүүлийн асрамжийн газар очиж зусдаг гэж байсан.
Хандивыг 1 сарын 16 хүртэл ТИС-ийн Гадаад хэлний ОЗ-ын өрөөнд хүлээн авна. Дээрх форумын сэдвээр, эсвэл дараах утас, мэйлээр холбоо барьж болно: enhmandah@rocketmail.com 99233471, dolugen@gmail.com 88020606
goy l yum :)
chadlaaraa tuslatsgaay zaluusaa
Haha, shouldn’t you be charging for that kind of knedgowle?!