“Интернэт ба хөгжил” эссэ бичлэгийн уралдаан

Эссэ бичлэгийн уралдааны зорилго:

Эх орны ирээдүйг тодорхойлогч залуустаа бидний амьдралын салшгүй хэсэг болсон интернэт хэмээх орчныг хэрхэн ойлгож хүлээж авч, ажил, амьдрал, өөрсдийн боловсрол хөгжилд ашиглаж байгаагаа илэрхийлэх, бусаддаа таниулах, залуусын интернэт хэрэглээг дэмжих, хоорондоо мэдлэгээ хуваалцах боломжийг олгох. Мөн тэднийг шагнаж урамшуулах, хийсэн бүтээлийг нь олон нийтэд хүргэхэд чиглэнэ.

Хугацаа:

2009.07.02 – 2009.07.17-нийг дуустал

Сэдэв ба агуулга:

“Интернэт ба хөгжил” сэдвээр өөрийн мэдлэг, чадвараа уралдуулан бичнэ. Залуус өөрсдийн ажил, амьдрал, боловсрол, нийгмийн оролцоо зэрэгт нь интернэт ямар үүрэг гүйцэтгэж, хэрхэн нөлөөлж байгаа, ямар өөрчлөлт, боломж, давуу талуудыг олгож байгаа, мөн ямар асуудлууд тулгарч байгаа, түүнийг хэрхэн шийдэж гарч болох талаар өөрийн үзэл бодолд тулгуурлан, баримт судалгаа, шинжилгээ гэх мэт үнэн бодитой мэдээлэл ашиглан бичсэн байна.

Уралдаанд оролцогчид тавигдах шаардлага.

  • Монгол улсын иргэн хүн бүр оролцох боломжтой.

Уралдаанд ирүүлэх материалд тавигдах шаардлага.

  • Сэдвийн хүрээнд өөрийн үзэл бодлоо үнэн бодитой баримт, судалгаа шинжилгээнд үндэслэн чөлөөтэй, цэгцтэй илэрхийлэх мөн өөрийн зүгээс дүгнэлт хийсэн байх.
  • Найруулга, хэл зүйн болон зөв бичих дүрмийн алдаагүй байх
  • 500-1000 үгтэй MS Word дээр Arial фонтоор бичигдсэн байх, мөр хоорондын зай 1,5.
  • Оролцогч өөрийн овог нэр, албан газар болон сургуулийн нэр, дамжаа, өөрийн болон ойр дотны нэг хүний холбоо барих утасны дугаар бичсэн байх
  • Бичсэн эссэ-ний үгийн тоо, ашигласан материал эх сурвалжийн нэрс, огноо зэргийг хавсаргах

Оролцогч бүтээлээ marketing@tedy.mn хаяг руу 24 цагийн турш илгээх боломжтой. Мөн НьюТел компанийн байранд Ажлын өдрүүдэд, ажлын цагаар авчирч өгч болно.

Зохион байгуулах үе шат.

  • 2009 оны 07-р сарын 17-ны өдрийг дуустал оролцогчдын эссэ-г хүлээн авна.
  • 07.24-нд блог дээр уралдаанд шалгарсан оролцогчдыг нээлттэй зарлана.
  • Шалгарсан эссе-нүүдийг бүрэн эхээр нь блог дээр нээллттэй байдлаар байрлуулна.
  • Шалгарсан оролцогчдын шагналыг 08.04-нд Мобикомын Энтертэйнмэнт төвийн M-Cinema-д гардуулна
  • Уралдаанд оролцсон бүх оролцогчдод шагнал гардуулах ёслолд буюу “M-Club”-ийн M-Cinema-д зочлох эрх олгоно.
  • Шагнал гардуулах өдрийн өмнөх өдөр оролцогчдод утсаар мэдэгдэнэ.

Шагнал байгуулах үе шат.

  • 1-р байр нэг хүн шалгарна. Nokia албан ёсны борлуулагчийн “NOKIA 5220” express music загварын гар утас
  • 2-р байр 2 хүн шалгарна. Тус бүр Be үйлчилгээний шинэ дугаар
  • 3-р байр 3 хүн шалгарна. Тус бүр Мобикомын 5000 төгрөгийн цэнэглэгч карт

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 315252 утсанд хандана уу.

Эх үүсвэр. http://blog.tedycenter.com/?option=com_blog&view=show&pid=48

Цааш нь түгээгээрэй:
This entry was posted in Сайтын мэдээ. Bookmark the permalink.

One Response to “Интернэт ба хөгжил” эссэ бичлэгийн уралдаан

  1. bayanaa says:

    uu bi hotsortson bna sh dee. yu ch medeegui bhad uraldan zarlasan bhiimaa. ene uraldaaniig sungaagui biz dee. sungasan bol yumaa bicheed chadvaraa uzchih yumsan. hariu ilgeegeerei. hojimdoogui bol hariu heleerei. herev hojimdson bol daraagiin uraldaanii medeellee my mail ruu ilgeegeerei. amjilt bugded chini

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *