НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр жил бүрийн 6 дугаар сарын 17-ныг Дэлхий нийтээр цөлжилттэй тэмцэх өдөр болгон зарласан билээ. Үүнтэй холбогдуулан олон орон энэ өдрийг өргөнөөр тэмдэглэн өнгөрүүлж, цөлжилтийн талаарх ард иргэдийн мэдлэгийг дээшлүүлж, идэвхийг өрнүүлэхэд чиглэсэн төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж ирсэн уламжлалтай. Монгол улс мөн 06 дугаар сарын 17-ны өдрийг идэвхитэй тэмдэглэж ирлээ. Дэлхий нийтээр цөлжилттэй тэмцэх өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх сэдэв жил бүр өөр байдаг ба 2009 оныг “ХӨРС, УСАА ХАМГААЛАХ НЬ БИДНИЙ ИРЭЭДҮЙН БАТАЛГАА” гэсэн сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлэх юм.
Энэ сэдвийн хүрээнд цөлжилтийн асуудал монголчууд бидний хувьд үлгэр домог биш, харин үнэн бодит аюул болоод байгааг олон нийтэд хүргэх зорилгоор “ЦӨЛЖИЛТ МОНГОЛД” сэдэвт гэрэл зургийн уралдааныг гэрэл зураг сонирхогчдын дунд зарлаж байна. Та бүхэн энэ арга хэмжээнд идэвхтэй оролцохыг урьж байна!
Уралдаан зохион байгуулагчид:
– Байгаль орчин, аялал жуулчлалын яам
– Швейцарийн хөгжлийн агентлагийн Цөлжилтийг сааруулах төсөл
– НҮБХХ-ийн Цөлжилтийг бууруулах, газрын тогтвортой менежмент төсөл
Уралдааны зорилго:
Гэрэл зургийн агшинаар дамжуулан Монгол оронд цөлжилт, хуурайшилтийн аюул нүүрлэн ирсэнийг харуулж, чандмань эрдэнэ болсон ус, хөрс, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалснаар бид ирээдүйд оршин тогтнох үндэс сууриа баталгаажуулж чадна гэдэг үзэл санааг харуулах явдал юм.
Тавигдах шаардлага:
Уралдаанд оролцогч тус бүр 1 зураг ирүүлнэ.
Уралдаанд ирүүлэх зураг нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
– цөлжилт, түүнээс үүдэх ядуурал, өлсгөлөн, байгаль орчны доройтол зэрэг бусад сөрөг үр дагаврууд нь Монгол орны байгаль орчин, нийгэм, эдийн засагт хэрхэн нөлөөлж буйг дүрслэн харуулсан байх,
– иргэд, олон нийт цөлжилттэй хэрхэн тэмцэж байгааг эсвэл цөлжилтөнд өртсөн хүмүүсийн нөхцөл байдлыг илэрхийлсэн байх,
– гэрэл зураг нь хүн төвтэй байх,
– оролцогч нь ирүүлсэн зурагтаа зохиогчийн эрх авсан байх (шаардлагатай үед түүнийгээ батлах чадвартай байх),
– зургийн эх файл jpeg форматтай, нягтшил нь 1200-800 pixels-ээс доошгүй, 72 dpi байх ба CD эсвэл флаш диск дээр бичиж авчирах,
– зургийг 30х20 см хэмжээтэй 2 хувь угаалгаж, гэмтэхээс сэргийлж хатуу хавтсанд хийсэн байх,
– зургийг дугтуйнд хийж, өөрийн нэр, холбогдох мэдээлэл, холбоо барих хаяг, утасыг А4-ийн цаасан дээр бичиж хавсаргасан байх.
Анхаарах зүйлс:
– дээр дурдсан шаардлага хангаагүй зургийг уралдаанд оруулахгүй болно,
– ирүүлсэн зургийг буцаан олгохгүй ба зураг нь уралдаан зохион байгуулагч талын өмч болно,
– уралдаан зохион байгуулагч тал тухайн зургийг цаашид ашгийн бус зориулалтаар, ямар нэгэн төлбөргүйгээр ашиглах эрхтэй болох ба ингэхдээ зурагчны нэрийг дурьдаж байна. Уралдаанд ирүүлсэн зураг бүрийг мэргэжлийн гэрэл зурагчдын баг шүүн шалгаруулах ба шалгаруулалтын дүн эцсийн байна.
Хүлээн авах хугацаа:
Гэрэл зургийг 2009 оны 06 дугаар сарын 08-ний өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авах ба шалгаруулалтын эцсийн дүнг 6-р сарын 17-ны өдрийн 13.30 цагт Сүхбаатарын талбай дээр зохион байгуулах “Цөлжилтийн эсрэг хамтдаа!” өдөрлөгийн үеэр зарлаж, шагналыг гардуулна.
Уралдааны шагнал:
I байр – нэг Өргөмжлөл, Canon зургийн аппарат
II байр – нэг Өргөмжлөл, Nokia гар утас
III байр – нэг Өргөмжлөл, iPod хөгжим
Тусгай байр – хоёр Флаш диск
Гэрэл зураг хүлээн авах хаяг: Зургийг өөрийн биеэр эсвэл шуудангийн хаягаар ирүүлж болно:
Гэрэл зургийн уралдааны комисс
Чингэлтэй дүүрэг 4-р хороо,
Дипломат-95 цогцолборын 6-р орц 70
тоот
Цөлжилтийг сааруулах төсөл
Утас: 326401/801
Гэрэл зургийн уралдааны комисс
Щвейцарийн хөгжлийн агентлагийн
Цөлжилтийг сааруулах төсөл
Шуудангийн хайрцаг 10
Улаанбаатар-211238
Эх сурвалж: http://www.agshin.mn/гэрэл-зургийн-уралдаан
Sain bn uu?
Ene uraldaand tvrvvlsen zurguudig awch bolohu?
Olon ulsin uulzaltand yawah gj bgama. Tsoljiltiin zurag heret bn. Hariug email rv ogno vv?