Цөлжилтийн эсрэг хамтдаа

tsuljilt

Намиби улс дахь Намибийн цөл

Дэлхий нийтээр тулгамдаад байгаа асуудал нь даян дэлхийн цаг уурын өөрчлөлт. Энэхүү алгуурхан ажиллах цөмийн зэвсэг нь газар орон бүр гамшигт үзэгдэл дагуулж байна. Хойд Америкийн зүүн өмнөд эрэгт маш хүчтэй торнадо, Антарктид, Арктикт мөсөн хясааны хагарал, Баруун хойд Африкт ган гачиг, Энэтхэг, Хятадад тайфун, үер, Төв Ази Монголд хуурай шороон шуурга цөлжилт, Сибирь, Канадад мөнх цэвдэгийн гэсэлт гэх мэт маш олон гамшиг шил шилээ даган гарч хүн зон бидний сэтгэлийг эмзэглүүлж байна.

Энэтхэгийн далайгаас ирэх чийглэг агаарыг Хималайн нуруу хааж, орох хур тунадасны ихэнх нь Хангай, Хэнтий, Хянган, Алтай нуруунд унадаг, өвөлдөө эсрэг циклон удаан хугацаагаар тогтдог гэх зэрэг шалтгаанаар эрс тэс нөхцөл бүрэлдсэн Монгол орны хувьд энэхүү өөрлөлт хүчтэй нөлөөлнө.

Хуурай уур амьсгалтай, ургамалын бүрхэвч бага, говь цөлийн бүс ихтэй учир цөлжилт, ган гачигт ихэд амархан нэрвэгдэнэ. Монголд цаг уурын өөрчлөлт гарч буй тодорхой жишээнүүд ч бий. Сүүлийн 60-аад жилд дундажаар Их нууруудын хотгор 1,8°С, Сэлэнгийн савд 1,1°С, Дорнодын тал, говьд 0,3°С дулаарчээ. Энэ өсөлт нь хур тунадасны хэмжээ, хуваарилалтанд онцгой нөлөөлсөөр л.

Манай орны олон гол горхи, булаг шанд, нуур цөөрөм ширгэж мөн элсний нүүдэл, цөлжилтийн улмаас ул мөргүй болж байна. Завхан голын урсац татарч, Онги, Түй, Байдраг голын урсац бараг үгүй болжээ. Бидний ундны усны эх үүсвэр болсон Туул голын урсац мөн тасарч, Улаан, Таац зэрэг нуурууд ул мөргүй ширгэж түүний оронд элсэн манхан овойх ажээ.

Эдгээр олон хүчтэй өөрчлөлтүүд нь олон олон экологийн орон зайг устгаж байна. Мөн Алтай, Хангайн мөнх цас, цэвдэг хайлан, Хангай Хэнтийн их хөвч түймэрт автан, олон аймгийн нутаг мал амьтны хөлд талхлуулсаар л байна.

Аливаа юм бүр уялдаа холбоотой оршдогийн адил эдгээр үзэгдлүүд ч хоорондоо нягт холбоотой.

Мөнх цас цэвдэг хайлбал хөрсний ус дээшилж газрын доорх усаа алдсан хөрс хаврын цагт хуурайших бөгөөд энэ нь түймэр гарах нөхцөлийг нэмэгдүүлдэг.

Гал гарснаар ан амьтад дайжихаас гадна галаас үүдэн гарсан нүүртөрөгчийн хий агаарт хий байдалтай тархан хүлэмжийн хийн давхаргыг зузаатгахад дэлхийн дулааралт ажиглагдана. Манай орны хувьд яг энэ холбоос ажиглагдаж байгаа мэт санагдана.

Элсний нүүдэл болон цөлжилт хойшоогоо чиглэн давшиж байна. Говь-Алтайн Хөхморьт, Дорноговийн Замын-үүд, Завханы Дөрвөлжин зэрэг сум хүчтэй элсэнд даруулж бараг сул элсэн манхан мэт газар болсон нь үнэхээр харамсмаар санагдана.

Баянхонгор, Өмнөговь, Дундговь аймгийн нутгийн гантай жилийн давтагдал эрс өсч үүнээс үүдэн цөлжилт хүчтэй явагдан малчид, нутгийн иргэдэд ихээхэн хэмжээний хохирол учруулж байна.

Иргэний хувьд дараах цөлжилтийг бууруулах саналыг санал болгож байна.

  • Цөлжилтийг бууруулахад цөлжилтөнд өртөөгүй, цөлжилтөнд өртөж буй, цөлжилтөнд өртсөн гэсэн 3 ангилалд хамааруулж, өртөж буй болон өртсөн газар нутгийг тодорхой хэмжээгээр мал бэлчээхгүй байх,
  • Газар нутгийн онцлогт тохируулан элс, хөрсийг нь бэхжүүлэх, жишээ нь заган ойг тарималжуулах /заг нь хөрсийг бэхжүүлдэг/,
  • Ногоон ургамалын масс бий болгох,
  • Газрын хөрсийн эвдлэх зам тавих, ашигт малтмал олборлох зэрэг ажиллагааг зогсоох зэргээр байгальд учруулж буй дарамтаа аль болох багасгах,
  • Уг ажлаа нутгийн иргэдэд байнга танилцуулах, ухуулга таниулга хийх, тодорхой урамшуулалтай ажиллуулах, явуулж буй иргэдийг өөрсдийг нь хамруулах, аль болох хүн хүчний дэмжлэг авах зэрэг олон арга хэмжээг зохион байгуулах шаардлагатай.

Нутгийн иргэд, хүүхэд залуучуудын экологийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор зардал мөнгийг нь дааж сургалтанд явуулах, ухамсарлуулах зэрэг аргыг хэрэглэх нь зүйтэй.

Цөлжилтийн эсрэг мөн нэг арга байж болно.

Энэ нь Орхоны эхэнд далан байгуулах мөн үүлэнд зориудаар нөлөөлөх явдал юм. Орхон голын эхэнд усан цахилгаан станц байгуулснаар нутгийн иргэд цахилгаанаар хангагдахаас гадна суваг байгуулж Онги, Таац зэрэг голуудыг тодорхой хэмжээгээр сэлбэнэ. Онги, Таац, Улаан нуурыг усжуулан ойр орчимд нь бургас, улиасан төгөл ч байгуулах боломжтой.

Говьд хэдэн худаг нь ширгэж, хөрсний ус нь ч доошилж байна. Хөрс хуурайшиж говийн уур амьсгал улам халуун, хуурай болсноор хур тунадасны хуваарилалт өөрчлөгдөж байна. Иймд үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас тодорхой зохицуулалттай оруулах нь зүйтэй. Энэ нь цөлжилт газар авахад бага ч болов нөлөөлөх талтай.

Монголчууд бид эртнээс байгалиа хамгаалж ирсэн нэн баялаг түүхтэй ард түмэн. Энэ баялаг сайхан уламжлалаа улам бүр даяарчлагдан өдөр өдрөөр хөгжил дэвшил ирэх болсон энэ цагт марталгүй үр ач бид үргэлжлүүлэн авч явах үүрэгтэй.

Монгол хүн бүр хэрвээ нэгэн сэтгэлээр Монголдоо хандвал улс маань ногоон төгөл болох цаг тийм ч хол биш байна. Харин хүний сэтгэлээр хандвал Сахар, Арабын цөл мэт газар болж ч мэднэ.

Иймд Монгол улсын иргэн бүр, залуу үе бүр нэгэн сэтгэлээр эх орноо хайрлаж, эх орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө өөрийн чадах зүйлийг бага гэлтгүй хийцгээе. Өнөөдрийн үйл хэрэг маргаашийн шалтгаан болдог гэдгийн ухамсарлан хүн бүр, гэр бүл бүр ганц болов мод таривал эх орон минь, унаган сайхан байгаль минь баярлах буй за.

Цааш нь түгээгээрэй:
This entry was posted in Байгаль экологи and tagged . Bookmark the permalink.

5 Responses to Цөлжилтийн эсрэг хамтдаа

  1. Enghebatu says:

    Tiim shuu! Yag unen! Dainii xajuugaar dajin gej deer ni ene uul uurxain kompaniud, ninja nariig yaltai ch bilee? Bidnii xiij chadax zuil bol idewxitei modoo tarij, clubee urgutgux l bna.

  2. Annabelle says:

    Энэ site-д бwртгүүлсэндээ нэн таатай байна. Бодож, үргэлж санаа зовж явдаг зүйлдүүдийн минь нэг яах аргагүй энэ байгаль орчин, тэр дундаа ус болон ногоон бүс гэдгийг үнэнээсээ хэлмээр байна. Асуух зүйл гэвэл мод клуб-ийн уулзалт хийх үү? Мод тарих арга хэмжээ зохиовол хэзээ болох вэ?

  3. Энхмандах says:

    Сайн байна уу? Аннебл
    Бид нар жил бүрийн таван сард Ногоон Ази Сүлжээ ТББ-тай хамтран мод тарих үйл ажиллагааг 2 дахь жилдээ хийж байгаа. Өөрөө хүсвэл бидэнтэй нэгдэн мод тарилцаж болно.
    Мод Клуб биш гэдгийг хэлье. “Миний Клуб” гэдэг нэртэй юм. Уулзалтыг бид бүхэн онлайн хэлбэрээр хийдэг юм. Гэхдээ энэ 7 хоногийн хагас сайн өдөр уулзнаа. Удахгүй цаг нь тодорхой болно.

  4. Kenj1 says:

    Demjij bna

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *