Та хэнд таалагдах гэж амьдардаг вэ?!
Хажуу орцны нэгэн найздаа, - Өглөөдөө хамтдаа гүйж байх уу? гэхэд
- Уг нь гүймээр л байна. Гэхдээ хүн харвал юу ч гэх юм билээ...
Дүү минь, - Уг нь би хичээл дээрээ асуугдмаар л байна! Даанч хүүхдүүд юу гэж хэлэх бол гээд гардаггүй юм?...
Нэгэн найз маань, - Уг нь эрүүл хоололтыг эрхэмлэж хар гурилын талх идмээр л байна. Даанч хүн харвал юу ч гэх юм билээ?...
Нэгэн хүү, - Ээждээ *хайртай* гэдэг үгийг хэлмээр л байна. Даанч ээж маань юу гэж ч бодох юм билээ?...
Нэгэн эгч маань, -Эрүүл мэндээ бодвол, гэррүүгээ алхаж баймаар л байна. Даанч таньдаг хүн амьтан таарчихвал юу ч гэх юм бил ээ? ...Би уг нь дуу дуулах дуртай л даа, даанч, хүмүүс...Би уг нь....................................... даанч, хүмүүс... хүмүүс...
Би уг нь....................................... даанч, хүмүүс... хүмүүс... хүмүүс...
Тэр юу гэх бол? Энэ ч тэгчих болов уу? Тэр ч ингэчих болов уу? Миний хувцасыг хүмүүс юу гэж бодож байгаа бол? Хүмүүс юу ч гэх юм билээ? Би ямар харагдаж байгаа бол? Би бүдүүн байгаа болов уу? Үс ямар байгаа бол? Юу гэх бол? Хүмүүс юу гэх бол? Яах бол... Тэгмээр л байна ... Даанч....Даанч.... Уг нь.... эцэс төгсгөлгүй... даанч..., уг ... нь

!!!.................
Нэг үлгэр байдаг дээ. Насредин, хүүтэйгээ хамт илжигээ хөтлөөд тосгоны дундуур явж байж гэнэ. Хүмүүс тэр гуравыг хараад,
- Хүүе, хараач, хараач, Насредин илжигтэй атлаа, түүнийгээ уналгүй, хүүдээ ч унуулалгүй хөтлөөд явж байх юм хэмээн ам амандаа шивнэлдэв. Энэ үгийг сонссон Настредин илжигээ хүүдээ унуулаад өөрөө хөтлөөд явж гэнэ. Тэгсэн хүмүүс,
- Хөөе, Насрединыг хараач, залуухан хүүдээ илжигээ унуулчихаад, өөрөө алхаад явж байна шүү дээ хэмээн шивнэлдэв. Тэгмэгц Насредин, өөрөө илжигээ унаад хүүгээрээ хөтлүүлээд явж гэнэ. Хүмүүс,
- Хараач ээ, та минь ээ, Насредин өнөөх муу илжигээ өөрөө зайдлаад, бяцхан хүүгээрээ хөтлүүлчихэж, ямар хачин амьтан бэ??? гэж шуугилдлаа. Аргаа барсан Насредин хүүгээ ардаа сундлаад хоёул унахад бяцхан илжиг нь дааж ядан сажлах ажээ. Тосгоныхон,
- Пээ, хараач ээ, Насредин бяцхан илжигээ алах нь ээ. Хоёрын хоёулаа унах даа яахав дээ. Арай ч дээ гэж, харааж зүхэх нь сонсогдов гэнэ. Гайхшаа барсан Насредин адаг сүүлд нь илжигээ өөрөө үүрэхээр шийдэж, даруйхан хүчлэн өргөв... ?..!..?..!...?
Бүгдэд таалагдаж чадах болов уу? Бусдад таалагдах гэж амьдраад байна уу?? Өөртөө хэрэгтэй зүйлийг хийх гэж, өөрийнхөөрөө байх гэж амьдраад байна уу??? Бид хэний зохиосон дүрэм журмаар амьдраад байгаа юм бэ???
Сайхан хүүхэн ийм байх ёстой, Бүх хүн цагаан талх идэх ёстой, Эр хүн уйлах ёсгүй, алдсан бол хүн биш, хүүхэд бол хүүхэд, бүдүүн хүн залхуу... эмэгтэй хүний ухаан богино, сайхан хүүхэн унгах ёсгүй, олны танил хүн алдах ёсгүй, Сайн менежер заавал сайн цаг зүүх ёстой.... ЁСТОЙ, ЁСГҮЙ...
Энэ баахан дүрэм журмуудыг хэн зохиосон юм бэ?? Хэн нь зохиочихоод, Хэн нь энэ дүрмээрээ амьдруулах гээд байгаа юм бэ? Би л лав биш, Миний ээж л лав биш, Үндсэн хууль л лав биш...Энэ бол мунхаг сүргийн... мунхаг санаа... баригдмал сэтгэлгээ... торлогдсон бодол... Бусдад таалагдахыг хичээх бүрт тэднээсээ хараат болж буйгаа та мэдрэхгүй байна гэж үү? Бусдын бодол санаанаас хараат биш... ӨӨРИЙНХӨӨРӨӨ АМЬДАРЧ болохгүй гэж үү??? Шоронд хоригдож буй хүн ч дотоод эрх чөлөөг эдлэх боломжтой.... Гэтэл бид... !!!